Кэвин Дурант: Тун удахгүй талбайдаа эргэн гарч, тоглох болно
NBA-ын улирлын тоглолт дуусахад хэдхэн хоног үлдээд буй. Энэ улирлын тоглолтод Кэвин Дурант хөлөө гэмтээж, түүнгүй тоглосон Голдэн Стэйт Уорриорс хэд хэдэн удаа ялагдал хүлээгээд байгаа билээ. Голдэн Стэйт Уорриорс багийн дэмжигчид ч Кэвин Дурантыг талбайдаа эргэж ирэхийг сэтгэл догдлон хүлээж буй. Тэгвэл түүний энэ сарын 8-нд хэвлэлд өгсөн товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Гэмтэл чинь гайгүй юу?
-Сайжирч л байна. Бэртээд ердөө долоо л хонож байна. Өдөр, цаг, минут бүрт гэмтлээ эдгээж, хэвийн байдалд нь оруулахын төлөө л хичээж байна. Яг одоогийн байдлаар миний тоглолтын нэр энэ л байна. Өвдгөө хурдан эдгэрээсэй гэж найдаж, бас бие махбодио сайтар амрааж л өдрийг өнгөрүүлж байна даа.
-Өвдөг гэмтэх тухайн үеийн сэтгэгдэл. MRI шинжилгээний хариу бас яаж гарав?
-Яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Өмнө нь олон удаа залуус миний хөлний өмнө унадаг л байсан. Тэглээ гээд энэ удаагийнх шиг бэртэж байсангүй. Тоглож байтал гэнэт л өвдөг хачин болчихсон. Тэгээд талбайг орхиж, амралтын өрөө рүү явахад маш их өвдөлт мэдрэгдсэн. Тийм өвдөлтийг би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй юм билээ. Энэ хүртэл шүү дээ. Тэгэхдээ санаа зоволтгүй. MRI шинжилгээ хийлгэж, рентген зураг авсны дараа эмч айх зүйлгүй гэж хэлсэн. Эргээд талбайдаа гарах болно. Би одоо тэр өвдөлтийг даваад гарчихсан болохоор санаа зовох зүйлгүй. Талбайдаа эргэн гарахын тулд өдөр бүр маш шаргуу хичээж байгаа.
-MRI шинжилгээний хариугаа харахдаа айж, сандарсан уу?
-Сандраагүй. Хурдхан л хариуг нь харахыг хүсч байлаа. Эхлээд мэдээлэл авсан. Тэгээд хариуг харахад бурхны авралаар бидний бодож байсан шиг муу байгаагүй. Хэвийн байсан. Хараад л сэтгэл уужраад сайхан болсон.
-Багийнхаа тоглолтыг үзсэн үү?
-Одоо тоглолт хараад сууж байхад, дасгалжуулагчийн анхаарал над дээр бага төвлөрч байгаа учраас сайхан ч юм шиг. Би энд стресстэж, бухимдсан тухайгаа ярихыг хүсэхгүй байна. Манайх Чикагод илэрхий хожигдох, үнэхээр хүнд туссан. Бид бүгд тэнд байсан. Тэр үед заавал тоглолтод хожих ёстой шүү л гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ одоо манайх Нью Йорк, Атлантагийн эсрэг чангарч байгаа.
-Зурагтаар сагсанбөмбөгийн тоглолт үзэж байхдаа, хашгирч байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Багийнхаа тоглолтыг харж, дэмжих хөгжилтэй юм билээ. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт өөрийгөө NBA-ын тоглогч гэж мэдрээгүй. Зүгээр л энгийн сагсанбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигч шиг л санагдаж байлаа. Гэхдээ би өдөр бүр хувцас солих өрөөнд залуустайгаа хамт байсан. Тэр үнэхээр сайхан байдаг юм.
-Улирлын тоглолт дуусахаас өмнө дахин талбайд гарахад хэдий хэрийн хугацаа зарцуулах бол?
-Хамгийн эгзэгтэй үе нь магадгүй 30 минут л байсан байх. Миний бодлоор дахин талбайд гарахын тулд нэлээд хугацаа зарцуулна. Эмч санаа зоволтгүй гэж хэлсэн учраас найдвар бас байна. Ингэж бодохоор сэтгэл жаахан уужирдаг юм. Гэхдээ дээр хэлсэн шүү дээ. Ямар ч бэрхшээлийг би даван туулж, ард нь гарах болно. Мэдээж, эргэж хэвэндээ орохын тулд надаас шаргуу хөдөлмөр шаардагдана. Би өдөр бүр хөдөлмөрлөж байгаа. Тийм учраас санаа зоволтгүй. Өмнө нь ч гэсэн ийм л байсан шүү дээ. Надад энд байх шалтгаан байгаа учраас л би шаргуу хөдөлмөрлөж байна. Миний баруун хөлний өвдөг зүгээр болоод, биеийн байдал сайжраад ирвэл тун удахгүй талбайдаа гарч сайн тоглолт үзүүлнэ гэж найдаж байна.
-Одоогоор ямар эмчилгээ хийлгэж байна вэ?
-Энэ тухайд санаа зовох зүйл байхгүй. Би сайн байна. Манай гэрийнхэн ч сайн. Өдөр бүр өөрийнхөө дуртай зүйлээ хийж, зөв замаар л явж байна. Өдөр тутамд хэвшил болчихсон зүйлээ хийж чадахгүй байгаа. Гэхдээ өвдгөө эдгээж, хэвийн байдалд нь оруулахын тулд биеийн доод хэсгийн булчингуудаа идэвхитэй ажиллуулахыг хичээж байна. Тун удахгүй талбайдаа эргэн гарч, тоглох байх. Үүнийг л тэсэн ядан хүлээж байна.
-Та 100 хувь итгэлтэй байна уу?
-Яг одоо тодорхой хэлж чадахгүй. Хүн бүр л үүнийг мэдэхийг хүсч байгаа байх. Гэхдээ миний бие тоглоход бэлэн гэдгээ надад хэлдэг. Би эргээд талбайд гарна. Ингэхийн тулд тийм их хугацаа зарцуулагдахгүй байх л гэж бодож байгаа. Өнөөдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж байж л маргаашийн сайхан өдрийг бүтээх болно. Энэ л миний бодож байгаа зүйл.
-Өмнө нь ч гэсэн та хөлөө гэмтээж, эрчимт эмчилгээ хийлгэж байсан биз дээ?
-Би нэг удаа л тийм хэмжээний бэртэл авч байсан. Гурван удаа мэс засал хийлгэж байсан. Хэцүү үе мэдээж байсан. Гэхдээ энэ удаагийнхаас өөр. Одоо бол би мэс засал хийлгэхгүй. Өдөр бүр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа учраас тийм ч муу биш. Эмчилгээний үр дүн сайн байгаа. Тоглохгүй байгаа нь л хэцүү байгаа болохоос биш. Гэхдээ өдөр өдрөөр дээрдэж байна.
-Одоо өдөр тутамдаа юу хийж байна вэ?
-Өвдгөө л эмчлүүлж байна. Сандал дээр суугаад, дээш доош хөдөлгөх дасгал ерөнхийдөө хийж байгаа.
Монголын мэдээ
Орчуулсан Б.Даваа