Д.Жаргалсайхан: Төр болж л өгвөл бүхнийг авчих гээд байх юм
Эдийн засагч нийтлэлч Д.Жаргалсайхан сүүлийн үед их ууртай байна. Тэрбээр төрийн буруу үйл ажиллагааг шүүмжилж, баримттай олон зүйлийг дэлгэсээр байгаа билээ. Хувийн хэвшлийнхэний өсөлт, бизнесийн эрүүл өрсөлдөөнгүй Монголын нийгэмд эдийн засаг ингэж унасан шалтгаан төрийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэж тэр үзсэн.
“Өдрийн сонин”-д өгсөн нэгэн ярилцлагадаа “Төр болж л өгвөл бүхнийг авчих гээд байх юм. Саявтархан Ханбогдод зэс хайлуулах үйлдвэр барина гэж шийдвэр гаргалаа. Нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт бол төрийн үндсэн үүрэг. Манай дарга нар гадаадад очоод “Бид ийм юм барина, ингэнэ, тэгнэ” гэдэг. Толгойд нь хувийнх нь компани байна уу, төр байна уу, одоо хүртэл ойлгодоггүй” гэж хэлсэн байдаг.
Үнэхээр төрийн нэрээр хувийнхнаас булаасан бүхний цаана эрх баригчдын эрх ашиг нуугдаж байдаг. Энэ шударга бусын төлөө нөлөө бүхий хүмүүс дуугарч эхэлсэн нь сайшаалтай.
Э.Бат