НҮБ-ын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна
Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна.
Тэрбээр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэлэх аж. Мөн Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр буюу ирэх сарын 05-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж “Хамтран ажиллах мэдэгдэлд” гарын үсэг зурах бол 6-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нартай уулзах юм.
Б.Орхон