Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх хүн 25 жилийн дараа бурхны оронд заларсан байх болно

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг бүтэн 18 жил шалгасны эцэст өнгөрсөн оны сүүлээр шийдвэрлэсэн. Тодруулбал С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлж ял оноосон билээ. Энэ хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оноос хойш саатуулан шалгаж улмаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш шүүж, тэднийг гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ оноосон билээ. 

Хэрэгтний ар гэрийнхэн болоод хохирогч талаас давж заалдах шатны шүүхэд хандсан.  Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 14-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн билээ.  Үүний дараа хөндлөнгийн этгээдүүд байр сууриа илэрхийлж жинхэнэ алуучрдыг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон.

Түүнчлэн шүүх хурлын үеэрх болон хэрэгтэй холбоотой зарим баримтыг нийтэд ил болгохыг шаардсан. Улмаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар зарим баримтыг прокурор Сандаг-очир ил болгосон. 

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Чимгээгий амьдрал  энэ хэргээс болж сүйрсэн гэж мэдэгдээд Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг хэлмэгдэж байна гэлээ. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт илгээж байсан мессежүүдийг ил болголоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэж хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж байсан. Үүнээс хойш 4 хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм байна.Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа 2003 онд Архангай аймагт 3 хүний аминд халдсан гэдэг зүйлийг ярихад Эрүүгийн цагдаагийн газар шалгахад худал мэдүүлэг болж таарсан байна. 

2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ.Чимгээ рүү 9598-…..  гэсэн утаснаас ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий /Содномдаржаа/ та хоёр алаа биз дээ. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг, үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ" гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна.

Мессэж бичсэнээс хойш 2015 оны 3 сарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд "Эрдэнэт"-д очсон. Тэгээд нэгэн худалдааны төвийн гадаа Содномдаржааг хуурай дүүтэйгээ явж байхад нь маргаан үүсгэж, зодоон болсноор 3 сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс 2 сарын дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ийм л юм болсон байна".

Одоо энэ хэргийг нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна. Ингээд 25 жилийн дараа дахин сөхөгдөх үед энэ хэрэгтэй холбоотой бүх хүн бурхны оронд заларсан байх болно  хэмээн хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцлов. 

 

Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаад бичсэн мессежүүд

\

Ц.Амгаланбаатарын Т.Чимгээд бичсэн мессежүүд

\

Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button