ФОТО: Нийслэлийн Техник технологийн олимпиад болж байна
Нийслэлийн Техник технологийн олимпиад 23 дахь жилдээ “МОНГОЛ ХҮН” аяны хүрээнд НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны ивээл дор энэ сарын 30 31-ний өдөр БГД-ийн лаборатори Ганзам 20-р сургууль дээр зохион байгуулж байна. 1994 онд МУ-ын Гавьяат багш М.Цэрэнхандын санаачилгаар тус олимпиад анх зохион байгуулагдсан бөгөөд энэ жилээс МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуудорж, Н.Батбаяр нарын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Уг олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагч 4 төрлөөр оролцож байгаа аж.
Техник технологийн олимпиадад оролцож байгаа сурагчи нисэх онгоц, усан онгоц, стенд робот болон автомашины загварыг өөрсдөө зохион бүтээж, уралдуулдаг бөгөөд хувцасны загвар дизайны төрөлд ч олон хүүхэд бүтээлээрээ оролцож байна.
НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ ““Монгол хүн” аяны хүрээнд бүтээлч, шинийг сэтгэгч, хөдөлмөрч Монгол хүүхэд бэлтгэхэд энэхүү олимпиад чухал ач холбогдолтой учраас НИТХ-аас дэмжиж, цаашид өргөн хүрээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулна.” гэлээ.
Загвар бүрийг хүүхдүүд өөрсдөө урлаж, инженерчилдэг учраас хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, техникт дур сонирхолтой болгодог, зохион бүтээх чадварыг дээшлүүлдэг, гарын ур, сэтгэлгээний мэдрэмж, үйлдлийн технологи эзэмшүүлдэг, аливаа хийж буй үйлд хянамгай, бүтээлч, чөлөөтэй сэтгүүлдэг, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг, багаар ажиллах чадвартай болгодог зэрэг давуу талууд олгодгоороо онцлог юм.
Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ