Ховд аймагт ихэр ботго мэндэлжээ

Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн тэмээчин  Х.Нямсүрэнгийн тэмээн сүрэг дундаас гурван настай хүрэн ингэ энэ сарын 29-ний өдөр анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлжээ.

Тэмээчин Х.Нямсүрэнгийнх сумын төвөөсөө 7 км-ийн зайд "Цахирын амны Эрээн харгана" гэх газар хаваржиж байгаа бөгөөд нийт 85 тэмээтэй юм байна. Энэ хавар 30 ингэ төллөхөөс одоогоор 25 нь төллөж, гарсан төл нь эсэн мэнд бойжиж байгаа аж.

Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол бөгөөд Монголчууд эртнээс сайн цаг ирэхийн дохио мөн мал сүрэг өснө гэж бэлэгшээж иржээ.

 

Б.Орхон

Эх сурвалж: khovdnews

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button