Иргэдийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулна
Баянхошууны иргэдийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баянхошууны эцэст байрлалтай “Баян бигэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирэх бямба гарагт “Сүрьеэ илрүүлэх, оношлох өдөрлөг" зохион байгуулах аж.
Энэ хүрээнд зорилтот бүлгийн буюу сүрьеэтэй хүмүүсийн ар гэрийнхэн болон өмнө нь энэ өвчнөөр өвдөж байсан, өвчлөх эрсдэл бүхий 180 хүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна.
Б.Орхон