Д.Төмөрхүлэг аваргын төлөө, Ц.Хулан хүрэл медалийн төлөө хүч үзнэ

Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн Гран при тэмцээний эхний өдрийн барилдаанууд үргэлжилж байна.

Өнөөдөр манай таван бөх зодоглосоноос ОУХМ Д.Төмөрхүлэг Гүрж, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялснаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.

Мөн 57 кг-ын жинд ОУХМ Ц.Хулан хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр эзэн орны бөхийг эхний даваандаа ялсан ч хоёрдугаар тойрогт олимпийн аварга Рафаэла Сильвад дийлджээ. Улмаар дагах барилдаанд Словений бөхийг вазари үнэлгээгээр ялж медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

 

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button