Норвеги 5G сүлжээ нэвтрүүлнэ

Норвеги улс 2020 гэхэд үүрэн харилцаа холбооны 5G сүлжээг эх орон даяараа нэвтрүүлэх болсон тухай тус улсын “Афтеньпостень” өдөр тутмын сонинд бичсэн байна.

Тодруулбал, тус улсын үүрэн холбооны оператор “Теленор” компани энэ сүлжээний туршилтыг амжилттай хийсэн бөгөөд өнөөдрийн бидний ашиглаж байгаа интернет хурдаас даруй 100 дахин хурдан юм байна. Түүнчлэн Норвегоор зогсохгүй, Швед, Дани зэрэг улсад 5G сүлжээг нэвтрүүлэ төлөвлөгөөтэй байгаа аж.

 

5G нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татаж үзэх, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, жолоочгүй авто машиныг удирдлагаар хангах гээд маш олон давуу талтай юм байна. Ялангуяа дэлхийн томоохон авто машин үйлдвэрлэгч компаниуд жолоочгүй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа энэ үе дээрх сүлжээ нь хамгийн хэрэгтэй зүйлийн нэг яах аргагүй мөн юм.

 

Зөвхөн Норвеги гэлтгүй БНСУ ирэх 2018 оны өвлийн олимпийн 123 дугаар наадмын үеэр “Самсунг корпораци” 5G сүлжээг түр хугацаагаар нээхээр ажиллаж байна. Ингэснээр БНСУ 5жи-г нэвтрүүлсэн анхны орон болох юм. Солонгост 5G -гийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай байгаа бөгөөд тус улс ирэх 2020 он хүртэл 5G сүлжээг хөгжүүлэхэд 1.5 тэрбум америк долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна.

 

Түүнчлэн БНХАУ-ын “Хуавей” компани ч мөн адил Москвагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 5G сүлжээг нэвтрүүлэхээр бие биеэсээ өрсөн ажиллаж байна.

Монголын мэдээ

Б.Даваа

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button