Гурван аймагт түймэр гарчээ

Гурван аймагт ой хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлллээ. Тодруулбал,

  • Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Хөндлөнгийн-Эх” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 30-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус сумын 20 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, оройн 20:00 цагт түймрийг цурманд оруулсан,
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Хагархай толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр/03.31/ 12:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өдрийн 14:25 цагт тус тус унтраажээ.

Мөн Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Бугант толгой” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 14:39 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж оройн 19:29 цагт цурамд оруулсан байна. Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Рашаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 17 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button