УИХ-ын хаврын чуулган лхагва гарагт нээнэ

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гариг буюу дөрөвдүгээр сарын 5-нд нээнэ.Хуульд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганыг нээдэг.

Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ хамгийн тэргүүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батална.

Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн мэдүүлээд байгаа. Төсвийн тодотголд улсын нэгдсэн төсвийн алдагдал 2.7 их наяд байхаар заасан.

Алдагдал өндөр байгаа нь бондын хүүгийн төлбөрийн дарамт их байгаатай холбоотой юм. Тодруулбал, 2.7 их наяд төгрөгийн алдагдлын 1.3 их наяд нь бондын хүүгийн төлбөр эзэлж байгаа юм.

Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button