Ширэн бээлийтнүүд Тайландын дэвжээнд хүч үзнэ

Тайландын эзэн хааны  цомын тэмцээн  өнөөдөр эхэлнэ.  Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаят, 75 кг-д Ж.Отгонжаргал нар  оролцохоор  болсон.

Тэгвэл манай тамирчид өчигдөр эх орноосоо морджээ. Тэмцээн  нийслэл Бангког хотноо энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Тайландын эзэн хааны цомын тэмцээнээс өмнө нь 2007 онд гавьяат тамирчин Д.Отгондалай алтан медаль хүртэж, дэлхийн боксын мэргэжилтнүүдийн анхааралд өртөж байсан билээ. Тэрбээр тус тэмцээний финалд олимпийн аварга Э.Бадар-Ууганыг ДАШТ-ий алтан медалийн төлөө маргаантай ялж байсан ОХУ-ын тамирчин Водапяновыг ялж, түрүүлсэн юм.

Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button