Нүд хуурайшихаас хэрхэн сэргийлэх вэ

Нүд хуурайших гэдэг нь нүдний чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдалын улмаас үүсдэг эмгэг юм.

Нүд хуурайших шалтгаан нь хуурай, тоосжилт ихтэй, салхитай орчинд, агааржуулалтын болон халаалтын системтэй нөхцөлд ажиллаж амьдрах, зурагт компьютер, гар утас зэрэг дэлгэц удаан хугацаагаар амралтгүй харахад нүд цавчих хариу үйлдэл аяндаа цөөрч нүдний хуурайшилт ихэсдэг.

Мөн удаан хугацаагаар линз зүүх, тамхи татах, эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт үүсэх, эмийн гаж нөлөө болон системийн өвчнүүдийн үе нүд хуурайшдаг байна.

Нүдний хуурайшилтанд илрэх шинж тэмдэг:

 

  • Нүдэнд гадны биет орсон мэт торох
  • Нүд улайх, аргах, загатнах
  • Үе үе гэнэт нулимс гоожих
  • Хурц гэрэлд гялбах хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг юм.

Урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах ёстой байдаг. Үүнд:

  • Нүд хуурайших хүчин зүйлүүдээс зайлсхийх,
  • Хиймэл нулимс эмчийн заавраар дусааж нүдээ чийгшүүлэх,
  • Нарны хэт  ягаан туяа болон компьютрийн дэлгэцээс нүдээ хамгаалахын тулд шил зүүж хэвших,
  • Нүдээ тогтмол амрааж дасгал хийж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: НЭМҮТ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button