Хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарахын ач тус

Ихэнх хүмүүс цөмийн цацрагийг аюултай, хор хөнөөлтэй гэж үздэг. Гэвч дэлхий нийтэд цөмийн технологийг ахуй амьдралдаа олон талын ашиг тустайгаар хэрэглэж буй нэг жишээ нь хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж боловсруулах, ариутгах арга юм.

Энэ нь ялангуяа түргэн муудаж, чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүний чанар, үнэр, амт, үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй, цацраг идэвхт шинж чанартай болгохгүйгээр хортон шавж, нян, шимэгч хорхой зэргийг устгаж, улмаар бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах мөн соёололтын процессыг зогсоох зэрэг олон талын ач тустай нэг төрлийн ариутгах арга технологи юм.

\

 

Өнөөдрийн байдлаар энэ технологийг дэлхийн 50-иад оронд ашиглан 40 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ариутган хэрэглэгчдэд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хүргэж байна.

Эх сурвалж: НМХГ

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button