АТГ-аас зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар өнгөрөгч гуравдугаар сарын 27-31-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Одоогоор АТГ 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button