Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял оноолоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав өдрөө үргэлжилж дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

 

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гарлалаа. Шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Бярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргалаа.

 

Мөн шүүхээс шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасанаа уншиж танилцууллаа.

 

 Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button