Объектын гал түймэр 12.2 хувиар буурчээ
Он гарсаар улсын хэмжээнд нийт 886 удаагийн объектын гал түймэр гарчээ. Гал түймрийн улмаас 3,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 15 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 436 гэр орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч гал сөнөөгчид 91 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 3,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12,2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 25,1 хувиар өсчээ.
Нийслэл хотод нийт 574 удаагийн гал түймэр гарч, 1,5 сая төгрөгийн хохирол, орон нутагт 281 удаагийн гал түймэр гарч, 2,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учиржээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.