29 дүгээр тусгай сургуулийн багш, сурагчид мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хурал болно. Хаана: Төрийн ордны "Их эзэн Чингис хаан"-ны /А/ танхимд
10:00 цагт: Төмөр замын зорчигч тээврийн асуудлаар олон улсын форум болно. Форумд Монгол, Орос, Хятад, Польш, Унгар, Чех, Белорус, Укриан, Латви, Литви, Казахстан улсын төмөр замын байгуулагын төлөөлөгчид оролцоно. Хаана: “РАМАДА” зочид буудлын хурлын зааланд
10:30 цагт: Сангийн яамнаас зохион байгуулж буй "Нягтлан бодох бүртгэлийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын хандлага сэдэвт хэлэлцүүлэг Блью Скай зочид буудлын 3 давхрын "Кристал" хурлын танхимд болно. Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцоно.
11:00 цагт: Мерси Кор байгууллагын "Даван Туулах Дасан Зохицох Чадвартай Орон Нутгийн Иргэд" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ Чингис хаан зочид буудлын Өргөө танхимд болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Иргэн Б.Чулуудай оффшортой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, сурагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт: Парламентад суудалгүй намууд оффшор хуйвалдааны талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар өөрийн байрандаа мэдээлэл өгнө.
12:00 цагт: УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Япон Улсад айлчлал хийсэн нь 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй гол арга хэмжээний нэг боллоо. Үүнтэй холбогдуулан Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока хэвлэлийн хурал зохион байгуулна.
14:00 цагт: "Green chemistry" компани Монголд анх удаа лабораторийн смарт систем, төхөөрөмжүүдийг танилцуулна. Хаяг: Жуковын музейн зүүн талд, ЕБ-ын 30-р сургуулийн баруун хойно
Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт Монгол-Японы төвд болно.
olloo.mn