Г.Дэнзэнгийн ар гэрийнхэн 5.5 тэрбум төгрөг төлөх чадваргүй гэв

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав өдрөө үргэлжилж, өчигдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

 

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гарлалаа. Шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Бярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргалаа.

 

Мөн шүүхээс шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасанаа уншиж танилцуулсан билээ.

 

Тэгвэл шүүх хурлын дараа Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэл хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Миний дүүг зүгээр л улс төрийн золиос болгосон” хэмээн ярилаа. Тэрбээр үргэлжлүүлэн “дүүг маань 5,5 тэрбум төгрөг идэж уусан, төлөх ёстой гэлээ. Үнэхээр ийм их мөнгийг идэж уух нь бүү хэл барьж ч үзээгүй бид энэ мөнгийг төлж чадахгүй” гэсэн юм. Харин ямар учраас улс төрийн золиос болж байгаа хэмээн үзэж байгааг тодруулахад “Энэ хэрэг эхнээсээ л улс төрийн явуулга байсан. Хэд хоног үргэлжилсэн шүүх хурлаар ч энэ бүхэн нь ил боллоо. Шинжээчийнх нь дүгнэлт, ял төлөвлөсөн прокурорынх нь мэдэгдэж байгаа нь Г.Дэнзэн идсэн уусан байж магадгүй, би Г.Дэнзэнг энэ хэрэгт буруутай гэж бодож байна гэхчлэнгийн зүйл ярьсаар байхад шүүх бүрэлдэхүүн энэ бүхнийг үл харгалзаад алхаа зохисонд үнэхээр гомдолтой байна. Бид давж заалдана. Би Монгол Улсын иргэн хүний хувьд ч шүүхэд үнэхээр их гомдож байна” гэлээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button