Ихэнх нутгаар хур тунадас орно

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна.

Дөрөвдүгээр сарын 04-ний 20 цагаас 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан  шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, өмнөд хэсгээр 14-19 градус  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 14-16 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн , өдөртөө 7-9 градус дулаан.

 

Дөрөвдүгээр сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи  6-7-нд зарим газраар, 8-нд Алтайн салбар уулс болон Говь талын нутгаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр  хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button