Өмнөговь аймгийн МАН-ын хорооны удирдлагууд аймгийн АН-ын шинэ дарга Р.Сэддоржийг хүлээн авч уулзав

Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны даргад Тавантолгой хувьцаат компаний захирал Р.Сэддорж, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Уртнасан нар нэр дэвшиж, намын гишүүд дэмжигчдийнхээ олонхын саналаар Р.Сэддорж ялалт байгууллаа.

Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Н.Наранбаатар, Аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр, аймгийн Засаг даргын уул уурхай, байгаль орчин, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, аймгийн МАН-ы хорооны төрийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга С.Мөнхбаяр нар аймгийн Ардчилсан намын хорооны шинэ дарга Р.Сэддоржийг хүлээн авч уулзан намынхаа дотоод сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын үеэр “Аймаг орон нутгийнхаа нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны тусын тулд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд улс төржилгүйгээр хамтран ажиллах нь зүйтэй юм. Бид эрх баригч намын хувьд сөрөг хүчнийхээ ажил хэрэгч санал, бодит шүүмжлэлийг хүлээж авч үйл ажиллагаандаа тусган ажиллах болно” гэж мэдэгдсэн юм.

Энэхүү үйл явдал нь говь нутгийн хөгжил дэвшлийн төлөө нутгийн улс төрчид нам харгалзалгүйгээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах улстөрийн соёлыг төлөвшүүлэхэд томоохон түлхэц боллоо.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button