С.Жавхлан: Уул усандаа үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн

УИХ-ын хаврын чуулганыг маргааш 10 цагаас нээнэ. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы нээлтэд оролцохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдлээ. Тэрээр чуулганы нээлтийн үеэр Бурхан-Халдун ууланд гарч, монгол төрөө даатгах ёслогоо хийх юм байна.  Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.  

Харин гишүүдийн хувьд чуулганы хуралдаанд суух нь үүрэг юм. Гэвч УИХ-ын гишүүн С.Жавхлан “Ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчид УИХ-ын танхим гэхээс илүү уул, усныхаа овоон дээрээс Монголчуудтайгаа үнэнээр мэндчлэх нь зүйтэй гэж хичээнгүйлэн хүслээ. Та бүхнийгээ ч даатгаж, Монгол төрөө ч даатгаж уул усандаа үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас дөрөвдүгээр сарын 05-нд нээлтээ хийх чуулганы үеэр миний бие Бурхан-Халдун хайрхан дээр байх болно гэдгээ мэдэгдэж байна. Бурхан-Халдун дээр хийсэн, бүтээсэн бүхнээ та бүхэндээ удахгүй тайлагнан үзүүлэх болно” хэмээжээ.

Ийнхүү эрхэм гишүүн Төрийн ордонд бус Төрийн тахилгад ууланд очиж чуулганы нээлтийг хийх гэнэ.

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button