Хүүхдийн нас биед тохирсон хамгаалалтын суудал хэрэглэж хэвшицгээе
Хүүхдийн нас, биед тохирсон хамгаалалтын суудлыг зөв хэрэглэвэл зам тээврийн ослын үед ноцтой гэмтэх, үхлийн аюулд хүргэх эрсдлийг 70 хувиар бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Хүүхдэд зориулсан хамгаалалтын суудлыг анх 1963 онд Швейцарь улсад зохион бүтээжээ. Тэр цагаас хойш энэ бүтээл нь тоолж барамгүй олон бяцхан зорчигчийн амь нас, эрүүл мэндийг аварсаар ирсэн байна.
Хамгаалалтын суудлын зэрэглэлүүд:
- “0” 0-10 кг / дөнгөж төрснөөс нэг нас хүртэлх хүүхдэд/
- “+0” 0-13 кг /дөнгөж төрснөөс 1.5 нас хүртэлх хүүхдэд/
- “1” 9-18 кг /ойролцоогоор 1-4 настай хүүхдэд/
- “2” 15-25 кг /ойролцоогоор 3.5 – 7 насны хүүхдэд/
- “3” 22-36 кг /ойролцоогоор 6-12 насны, эсвэл 150 см хүртэлх өндөртэй хүүхдэд/ 0+/1, 0+1/2 эсвэл 1/2/3 гэсэн олон зориулалттай загварууд байдаг.
Тухайн хүүхдийн суугаа өндрийн хэмжээ нь хүүхдийн суудлыг зөв сонгосон болон зөв суулгасан эсэхийг тодорхойлох үзүүлэлт болдог байна.
Г.Зул