Т.Цогтод 20 жилийн хорих ял оноолоо
Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард охины төрсөн эцэг Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримт гарч ирсэн тул саатуулсан билээ. Тодруулбал, хорих ялаа эдэлж буй Г.Маралмаа Т.Цогтын эсрэг гомдол гаргасанаар энэ хэрэг дахин олны анхаарлын төвд ороод байсан юм.
Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.Улмаар шүүх бүрэлдэхүүн Т.Цогтыг ч мөн дөрвөн настай охины үхэлд буруутай хэмээн үзэж 20 жилийн хорих ял оноолоо.
Тодруулбал, шүүгчдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн билээ.
Т.Цогтод оноосон 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Шүүгдэгч Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
olloo.mn