Тайландын цомын тэмцээний дараагийн шатанд манай гурван тамирчин шалгарлаа
Тайландын эзэн хааны цомын тэмцээн эдгээр өдрүүдэд Бангког хотноо үргэлжлэн явагдаж байна.
Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаят, 75 кг-д Ж.Отгонжаргал нар оролцож байгаа билээ.
Энэ сарын 2-нд эхэлсэн тэмцээний эхний тойргийн тоглолтууд явагдаж дуусаад байна. Манай баг тамирчдаас МУГТ, олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялж дараагийн шатанд шалгарлаа. Харин бусад тамирчдын хувьд өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгалаа.
olloo.mn