ТАНИЛЦ: Эрдэнэт Үйлдвэрийн захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн БАРИМТ

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж зарим шийдвэр гаргасан.

Шинээр томилогдсон буюу төрийн төлөөллөөс 100 хувь бүрдсэн гэх Төлөөлөн Удирдах Зөвлөл өөрсдийн цалин хэмжээг нууцалж байсан юм.

Харин тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн нарын цалинг сарын 25 сая төгрөг гэж зарим эх сурвалж мэдээлж байсан нь батлагдлаа. 

Бидэнд олдсон баримтуудад "Эрдэнэт Үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн сарын 10 мянган доллар буюу 24.5 сая төгрөгийн цалин авна. Өөрөөр хэлбэл ЭҮ-ийн захирлын жилийн цалин 294  сая төгрөг болж байна. 

Харин ТУЗ-ийн гишүүдийн цалинг харвал Эрдэнэт Үйлдвэрийн ТУЗ-ийн дарга жилийн 38,400 ам.доллар буюу 94 сая төгрөгийн цалин авах нь. 

Мөн ТУЗ-ийн гишүүн тус бүр жилд 71.3 сая төгрөгийн цалин зөвхөн ТУЗ-ийн гишүүнийхээ хувьд авах нь ээ. 

Төрийн өмчит компаниудын захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалин, хангамжийг танана гэсэн энэ Засгийн газрын амлалт ийнхүү талаар болж байна. 

\

\

\

\

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button