Хууль бусаар алт олборлож, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтын өндөр хугацаатай, зарим удаашран шалгагдсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,
- Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "Яллагдагч У нар нь 2014-2015 онуудад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр,
- Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасан "Яллагдагч З нар нь бүлэглэн 2010-2015 онуудад давтан үйлдлээр хуурч мэхлэн хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэн, О нарын эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, биеэ үнэлэхэд зуучлахыг байнга зохион байгуулсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.11, 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,хянан шийдвэрлүүлэхээр тус тус шүүхэд шилжүүлжээ.