УИХ-ын дарга хаврын чуулганыг нээлээ

УИХ-ын хаврын чуулганы хуралдааныг нээж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.  Үүний дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чуулганы нээлтэд үг хэлэх юм.

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганаар 34 асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын дарга М.Энхболд захирамжилсан.

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

 

-“Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан

 

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

 

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

 

-Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

 

-“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

 

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

 

-Казиногийн тухай хуулийн төсөл

 

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

 

-Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

 

-Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

 

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

 

-Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

 

-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

 

-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

 

-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

 

-Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

 

-Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

 

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

-Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

 

-Бусад

 

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button