Чөлөөтийнхөн Болгарыг зорилоо

Ирэх амралтын өдрүүдэд Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн болно. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нарын гурван тамирчин оролцохоор эх орноосоо морджээ.

1962 оноос эхтэй 55 удаагийн тэмцээнд 41 орны 500-аад тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн нийт 24 жинд өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгөөд байгаа аж.

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button