Туйванчид ДАШТ-д өрсөлдөж байна

Тайландын Бангкок хотноо хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ энэ сарын 2-10-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 98 улсын 680 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүн Ц.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлага дор эмэгтэйчүүдийн

  • 48кг-д А.Өэлүн-Эх,
  • 53кг-д О.Алтан-Од,
  • 63кг-д Э.Энхтамир, Б.Батчимэг,
  • 69кг-д Б.Отгонжаргал,
  • 75кг-д О.Дархижав нар өрсөлдөж байна.

Өсвөрийн ДАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүнд хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл багтжээ. ОУХМ М.Анхцэцэгийн хувьд дэлхийн шигшээ багийн урилгаар хамтарсан бэлтгэл хийхээр Тайланд улсад мөн очоод байгаа аж.

Өсвөрийн ДАШТ-д манай улс анх удаа оролцож байгаа билээ. Хэрвээ тэмцээний шилдэг 16 багийн тоонд багтвал 2018 оны залуучуудын гуравдугаар олимпод оролцох эрхтэй болох юм.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button