“Амьгүй албат Ц.Ням-Осор”

ӨБЗГ-аас мэдээлэл хийлээ. Ц.Ням-Осор даргын хэлсэн онцлох мэдээллүүдийг хүргэе.
  • Хувьцаа эзэмшигчдийн асуудал дээр янз бүрийн тайлбар гарч байгаа. Нэгдүгээрт 49 хувийг төрийн мэдэлд авсан асуудал нь УИХ-аас гарсан шийдвэр тогтоолтой. Хоёрдугаарт, сая өнгөрсөн 7 хоногт Засгийн газар шийдвэрлэсэн. Тиймээс энэ шийдвэрийг бид хэрэгжүүлж ажиллаж байгаа. 49 хувийн талаас гомдол гаргаж байгаа юм билээ. Би УИХ, Засгийн газрыг зөв буруу шийдвэр гаргасан эсэхийг дүгнэх хүн биш. Энэ маргаан 2-3 жил үргэлжлэх байх. Тэр дундаа өмчийн маргаан удаан үргэлжлэх байх. 
  • Хуулиар буруудвал хариуцлагыг би биш Монголын төр хүлээнэ. Би бол гүйцэтгэгч. 
  • Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сарын цалинг 10 мянган доллар буюу 24 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон нь харин ч бага мөнгө.  
  • Машин авсан төрийн компанийн захирал байхгүй байхад “Эрдэнэт”-ээс нэг гараад ирсэн. Засгийн газрын тогтоол зөрчиж байгаа гэсэн асуудал л яригдаж байгаа. 
  • 100 хувь төрийнх болгож хувьцаа эзэмшигчдийн хурлаа хий гэсэн болохоос 49-тэй зөвшилц гэдэг чиглэл байхгүй. “Зөвшилц” гэдэг үг Засгийн газрын шийдвэр дээр ч байхгүй, УИХ-ын тогтоол дээр ч байхгүй.  
  • “Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийн 20-оод хүн хаана буусан, хэн байсан нь миний асуудал биш. Олон хүн явсан шүү дээ. Тэр яригдаад байгаа ажлын хэсгийнхнийг буулгаж томилолтын мөнгийг авсан гэх Эрдэнэтэд байдаг зочид буудлын 20 хувийг би эзэмшдэг. Гэхдээ компанийн үйл ажиллагаанд оролдоггүй. 80 хувийн эзэмшигч нь өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцаад явдаг.  
  • ТУЗ өөрсдийнхөө цалинг 4000 ам.доллараар тогтоох санал оруулж ирсэн гэдэг нь бол үнэн. Гэхдээ би үүнийг шийдвэрлэхгүй. Засгийн газрын эрх мэдлийн асуудал.

 

Э.Бат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button