Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахад нэг сарын хугацаа үлдлээ
Монголын ард түмэн шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд долоо дахь удаагаа оролцох гэж байна.
Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны өдөр болохоор тов гарсан.Улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа тавдугаар сарын 6 гэхэд эхэлж, тав хоногийн дотор дуусгах юм байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-25-ны хооронд 19 хоног үргэлжилнэ.
Дашрамд дуулгахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвсэл 6.8, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон билээ.
Б.Сансар
olloo.mn