Цагдаагийн алба хаагчид энгийн иргэнийг зоджээ
Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид энгийн иргэнийг зодсон хэрэг гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт байрлах нэгэн авто угаалгын газрын үүдэнд тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн таван цагдаа нэг иргэнийг зоджээ.
Эх сурвалжуудын хэлж буйгаар цагдаа нарт зодуулсан иргэн тухайн авто угаалгын газрыг ажиллуулдаг нэгэн бөгөөд хэрэг гарах үед согтуу байсан бөгөөд цагдаа нартай маргалдаж, улмаар зодуулсан байна. Мөн тухайн иргэн цагдаа нарт зодуулсныхаа дараа машинд мөргүүлсэн байдалтай угаалгын газрынхаа үүдэнд байжээ.
Одоогоор энгийн иргэнийг зодсон Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн цагдаа нарт зодуулсан иргэнийг мөргөсөн жолоочийг шалгаж байгаа юм байна.
Б.Сансар