Урин хаврыг урин дуудагч цайвар ягаан өнгө
-2017 оны хаврын өнгөөр “Pale Dogwood” буюу цайвар ягаан өнгө нэрлэгджээ. Хэдийгээр энэ өнгө романтик нэртэй биш ч ягаан, тэгсэн хэрнээ бүүдгэрдүү гэдгээрээ онцлогтой. Энэ өнгө хавар, эмэгтэйлэг байдлыг зэрэг илтгэдгээрээ давуу талтай-
Энэ өнгө аль ч насны эмэгтэйчүүдэд тохирно. Мэдээж ийм өнгийн хувцас сонгохдоо тухайн өнгөний орчин тойронд дамжуулах онцлогийг мэдэх нь чухал. Цайвар ягаан өнгө нь эмэгтэйлэг байдал, зөөлөн дулаан, эмзэг зантай зохицох учраас зуны даашинз, хаврын пальто, сүйт бүсгүйн найзуудын даашинз (тэр ч бүү хэл сүйт бүсгүй өөрөө ч ийм өнгө сонгож болно) зэрэгт тохиромжтой. Ягаан өнгийн өмд пиджакны хослол нь албан бус орчинд хэрвээ та ажил хэрэгч, мэргэжлийн хүн гэдгээ харагдуулахыг хүсч байвал сонгоорой.
Энгийн үед цайвар ягаан өнгийн торон банзлыг нэхмэл цамцтай, атласыг үслэг эдлэлтэй, ноосон даавуун пальтог даавуутай гээд янз бүрээр зохицуулж болно. Тиймээс туршилтыг зоригтойхон хийж, өөрт тохиромжтой хувилбараа хайгаад үзээрэй.
Ерөнхийдөө цайвар ягаан нь энэ хавар заавал туршиж үзэх ёстой өнгөний нэг юм шүү.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа