Ө.Энхтүвшин: Улс орныг ийм байдалд оруулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ
Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн дараах хариултыг өглөө. Тэрбээр "Хариуцлага тооцох шаардлагууд байгаа. Хөгжлийн банканд шалгалт оруулаад асуудлыг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн байгаа. ОУВС-тай урьдчилсан тохирсон байдлаар бүх концесс векселийн гэрээнүүд дээр хөндлөнгийн аудит оруулна гэсэн урьдчилсан тохироо хийсэн. Бүх сайдын төсөв нэмэгдсэн талаар зохион байгуулалттай ч юм уу мэдээлэл тавигдаж эхэлсэн. Харамсаж байгаа. Боловсруулсан төслийн хамгийн том нөлөөлөл нь ипотекийн зээлийн санхүүжилт болох 111 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж 51.8 тэрбумаар нэмэгдүүлсэн, орлого нь мөн нэмэгдсэн. Гадаадын зээл тусламжаар санхүүжих зардлын цэвэр өөрчлөлтийг 111,7 тэрбумаар нэмэгдүүлсэн байгаа. Мах сүүний анхдугаар аяныг үргэлжлүүлэхэд 35 тэрбум суулгасан. Үүн дээр нэмээд өнгөрсөн оны төгсгөлөөр Хөгжлийн банк, Засгийн газар хоёр өр, авлагаа салгасан. Хөгжлийн банкнаас санхүүжих дүн гээд 172 тэрбум дүнтэй тэнцэх 80 гаруй төсөл арга хэмжээ байсан нь Засгийн газарт ирж, санхүүжүүлэхээр болсны дагуу төсөв ерөнхийлөн захирагч нарын нэр дээр тавьсан зардал өссөн дүн харагдаж байгаа" гэсэн юм.
Оллоо.мн