Б.Чойжилсүрэн: 2019 онд хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Үдээс өмнөх хуралдаанаар төсвийн тодотголтой холбогдуулан УИХ–ын гишүүн М.Билэгт “Өмнө нь хуулиараа 100 саяас дээш хадгаламжийн хүүгээс татвар авч байсан. Энэ хэмжээ хэвээрээ юу? Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт бүтнээр нь олгох уу” гэсэн асуултыг Сангийн сайдад тавилаа.
Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Одоогийн нөхцөлд бид 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Үлдсэн 40 хувьд нь 2019 оноос нөхөн олгоно хэмээн тооцсон байсан. ОУВС-тай хийсэн тохироогоор бол 2019 онд нөхөн олголт хийхгүй. Харин дээрх 60 хувийн 40 хувьд нь хүүхдийн мөнгийг олгоно. Гэхдээ тунаж үлдсэн мөнгийг өөр зориулалтаар ашиглахгүй, хоолны талон болгож олгоно” хэмээв.