Т.Аюурсайхан: Өр нэммээргүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “2017 оны төсвийн тодотгол чинь Төсвийн тогтвортой байдлын хуультайгаа нийцэхгүй явж байна. Зардал нь ихсэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулаад босгыг нь 10,6 болгочихдог.  Өргөн барьж байгаа төсөв чинь заавал тусгай шаардлагатай нийцэх ёстой. Хэрвээ нийцэхгүй бол УИХ буцаадаг. Буцаахгүй батлавал Ерөнхийлөгч хориг тавих заалттай. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа мөрдөх хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өр хэтэрхий их нэмэгдэж байна. Өр нэммээргүй байна. Евробондыг төлсөн гэж яриад байгаа нь үнэнд үл нийцэхгүй байна. "Хуралдай" бондоор босгосон. Өрийг яаж төлөх вэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө ямар аргачлалаар тооцсон бэ?   Татвар нэмэхгүй гээд байсан. Гэтэл одоо яагаад нэмэх болон. Онцгой албан татварыг хоёр удаа бууруулсан. Гэтэл одоо нэмэхээр оруулж ирж. Анхнаасаа нэмэх байсан юм бол яаж гэж бууруулсан юм. Төсвийн зардлаа бууруулах боломж байна уу" хэмээн шүүмжлэлээ хэллээ.

Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн. Үүнээс өөр гарц байгаагүй. Өөрчлөлт оруулахгүй бол Төсвийн тодотголыг буцаах магадлалтай байгаа. Түрүүчийн Засгийн газрууд энэ хуулийн хязгааруудад байсан нөхцөлүүдийг зөрчөөд таван төсөвтэй болгосон. Иймээс эдгээрийг нэгтгэж хуульд өөрчлөлт оруулах нөхцөл болсон. Өрийн хувьд Төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчихгүйгээр явж байгаа" гэсэн хариулт өглөө.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button