О.Алтан-Од дөрөвдүгээр байрт орлоо
Тайландын нийслэл Бангкок хотноо хүндийн өргөлтийн өсвөр үеийнхний ДАШТ үргэлжилж байна.
Тус тэмцээнд 98 орны 680 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор охидын 48 кг-ын жинд А.Өүлүн, 53 кг-д О.Алтан-Од, 63 кг-д Э.Энхтамирчи, Б.Батчимэг, 69 кг-д Б.Отгонжаргал, 75 кг-д О.Дархижав нар өрсөлдөж байна.
Өнөөдөр манай тамирчдаас 53 кг-д О.Алтан-Од дөрөвдүгээр байрт орсон нь Монголын баг тамирчдын тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болов.
Энэ тэмцээнд манай баг тамирчид анх удаа оролцож байгаа бөгөөд 16 дугаар байрт шалгарвал ирэх жил болох залуучуудын гуравдугаар олимпийн наадамд өрсөлдөх эрх хүртэнэ.
Б.Орхон