Б.Пүрэвдорж: Нэг төрийн албан хаагчид 18 хүн ногдож байна

Үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах асуултыг тавьж, хариулт авлаа.

Тэрбээр “Ард түмэн та нарын өргөн барьсан төсвийн тодотголоос өөр юм ярьж байна. Энэ долоон төрлийн татвар ард түмний амьдралд шууд нөлөөлнө. Архи ууж тамхи татах нь хортой. Гэхдээ хэрэглэдэг хүмүүс нь ард түмэн. Шатахууны татвар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлнө. Энэ татвар нэмснээр 200-ххд тэрбум төгрөг хэмнээд эргүүлээд энэ төсвийн тодотголоо муутгаад 200-аад тэрбум төгрөгийн Ерөнхийлөн захирагч нарын зардлын нэмсэн байх жишээтэй. Төрийн данхар бүтцийг багасга гээд байна. Дэлхийд дунджаар нэг төрийн албан хаагч 100 хүнд үйлчилдэг. Харин манайд 18 хүнд нэг төрийн албан хаагч ногдож байна. Үүнийг 20 болгоход 200-аад тэрбумыг төсөвтөө оруулна. Төсвийн зардлаа таван хувиар багасгахад 450 тэрбумыг олох боломжтой. Валютын сангийн нэрэн доор төсвөө бүүр муутгаад оруулж ирж байгаад ард түмэн шүүмжлэлтэй байна. Мөн иргэдийн шүүмжлээд байгаа.

Иргэдийн шүүмжлээд байгаа бас нэг асуудал тэтгэврийн насыг уртасгах тухай асуудал. 65 насандаа тэтгэвэр аваад нэг сар ч тэтгэвэр аваад өнгөрч байгаа жишээ байж л байна. Өөр аргаар эдийн засгийг сайжруулах боломж байна. Ард түмний халаас руу гар дүрсэн төсвийн тодотголоосоо засгийн газар татгалзаач ээ.

Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гаас тавьсан нөхцөлтэй холбогдуулан татварыг нэмэхээс зайлшгүй шаардлага үүссэн. Эдийн засгаа эрүүлжүүлэх шаардлагатай. Тэтгэврийн насны хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлах хэрэгтэй” гэсэн юм. Мөн сөрөг хүчний гишүүний асуултад Ерөнхий сайд “Шатахууны татварыг ОУВС буулгаж, болохгүй, нэмнэ гэсэн. Тэтгэврийн санг өөрчлөх нөхцөл зайлшгүй хийх хэрэгтэй. Өнөөдрийн даатгал тэтгэвэр олголтод хүрэхгүй байгаа. Тиймээс энэ шинэчлэлийг хийж байна. Хувь хүний орлогын албан татвар бол өндөр орлоготой иргэдээс авах татвар. Жишээлбэл сарын 1,5 сая төгрөгийн цалинтай иргэдээс 5 хувийн татвар авах юм. Архи тамхинаас онцгой татвар авна. Төсвийн орлого давж биелсэн, валютын нөөц өссөн. Энэ нь эдийн засагт орж байгаа нааштай өөрчлөлт. Үр дүнг харж байж шүүмжлэх хэрэгтэй.” гэсэн хариултыг өглөө.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button