“БӨМБӨГӨР” худалдааны төвийн замын хайсанд цацруулагч суурилуулжээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба цацруулагч хийж, энэ сарын 01-ний өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын 78 ширхэг явган хайсанд 158 ширхэгийг суурилуулжээ. Өмнө байсан цацруулагч нь мэдээлэх чадвараа алдсан тул ийнхүү дотооддоо үйлдвэрлэж, зардлаа хэмнэсэн байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжгүйгээсээ болж хайс, хашлага дайрч мөргөдгийг багасгах, цаашлаад урьдчилан сэргийлж чадах юм.

Уг цацруулагчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох 32-н тойргоос хойш мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу нэмж суурилуулахаар төлөвлөж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button