“Богд-Ар” хороололд даацын хана, тааз нураасан зөрчлийг илрүүлэв

“Богд-Ар” хорооллын 21а байрны  өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэх гомдол албаныхан иржээ. Тус гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан газар дээр ажилласан байна.

Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан алба хаагчидтай хамтран тус барилгад хүчээр нэвтэрч оржээ. Учир нь, тус барилгыг эзэмшигчид Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчид болон цагдаа нарыг нэвтрүүлэхээс  татгалзсан байна.

\

Барилгад нэвтэрч шалгалт хийхэд нэгдүгээр давхарын цутгамал төмөр бетон хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байжээ. Цаашид Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэхээр болсон байна. 

\

\

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button