Улаанбаатарт 11-13 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 8, 9-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ.
Дөрөвдүгээр сарын 08-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн,
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.