Стокгольмд халдлага гарлаа
Шведийн Вант Улсын Нийслэл Стокгольм хотод орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд ачааны машин явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарчээ. Уг хэрэг хотын төв гудамж болох Дротнингатанд байрлах Ахленс дэлгүүрийн ойролцоо гарсан байна.
Халдлагаар гурван хүн амь насаа алдаж, олон тооны хүн бэртсэн тухай Шведийн Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгджээ.
Одоогоор цагдаа нар хэргийг шалгаж байгаа бөгөөд халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Г.Зул