Хүнсний гол нэрийн барааны үнэ ханш ийм байна

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.5 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.0 хувиар буурчээ.

 

Махны дундаж үнэ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн цул махны үнэ 3.2 хувь, адууны ястай махны үнэ 28.5 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 4.1 хувь, үхрийн ястай махны үнэ 3.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар буурч, адууны ястай махны үнэ 25.9 хувиар өсч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6840 төгрөг, үхрийн /ястай/ мах 7945 төгрөг, үхрийн цул мах 9300 төгрөг, адууны /ястай/  мах 6200 төгрөг, ямааны /ястай/  мах 4825 төгрөгийн үнэтэй байв.

 

Гурилын үнэ

Өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байв.

 

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ

Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 3.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.2 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 0.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. 

 

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ

Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.7 хувь, луувангийн үнэ 1.5 хувь, байцааны үнэ 4.4 хувь, хүрэн манжингийн үнэ 0.2 хувь, сонгины үнэ 1.9 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 4.8 хувь, луувангийн үнэ 1.5 хувь, байцааны үнэ 9.8 хувь, хүрэн манжингийн үнэ болон сонгины үнэ 1.9 хувиар буурсан байна.

 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ

Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.4 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.6 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.4 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байв. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өсчээ. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button