Энэ сард 4, 9-өөр төгссөн автомашинууд татвараа төлнө
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8000 төгрөгөөр торгох заалттай.
Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгохоор заасан байдаг аж. Энэ сард 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байгаа.
“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлөхийг нийслэлийн Татварын газраас уриалж байна.
П.ГОО
Оллоо.мн