Оренбургт багаараа тавдугаар байр эзэллээ
ОХУ-ын Оренбург хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Европын цомын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 15 орны эрэгтэй 195, эмэгтэй 79, нийт 274 тамирчин хүч үзсэнээс Монгол улс 1 мөнгө, 1 хүрэл медальтай багаараа тавдугаар байр эзэлжээ.
Тэмцээний эхний өдөр 60 кг-д Булган аймгийн харьяат, “Женко” клубийн тамирчин залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Баяраагийн Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол өчигдөр эмэгтэйчүүдийн 70 кг-д Боржин төв дэвжээний бөх ОУХМ Мөнхбатын Даваасүрэн мөнгөн медаль хүртсэн байна. М.Даваасаүрэн оросын бүсгүйчүүдийг гурван тойрогт дараалан ялж аваргын төлөө шалгарсан ч өөр нэг орос бүсгүй Екатрина Токаревад торгуулиар ялагдан мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээнд нийт 10 орон медаль хүртсэнээр манай баг амжилтаараа тавдугаарт эрэмблэгдсэн байна.