Жоли, Питт нар эргэн нийлж буй бололтой
Өнгөрсөн онд сүр дуулиантайгаар хоёр тийш болж, эд хөрөнгө хуваах, хүүхдийн асран хамгааллын асуудлаа шүүхэд даатгаж өгсөн Холливудын хамгийн алдартай хос дахин уулзах болсон талаар Америкийн хэвлэлүүд ид шуугиж байна. Анжелина Жоли, Брэд Питт нар дахин уулзах болсон тухай Hollywood Life сэтгүүл баталж байна. Тэд хүүхдүүдээ төөрөгдөлд оруулахгүйн тулд эргэн сэргэсэн харилцаагаа ихэд нууцалж байгаа аж. Жоли, Питт нар одоо ч бие биенээ хайрласаар байгааг эх сурвалж баталж байна. Харин Gossip Cop сонин Холливудын оддын эргэн сэргэсэн харилцааны тухай мэдээг үндэслэлгүй гэжээ. Гэвч эхнэр, нөхөр хоёрын харилцаа сайжирч байгаа ч эргэж уулзаж, учирсан юм байхгүй хэмээн бичиж байна. Брэд Питт Жолигоос салснаас хойш анх удаа хэвлэлд ярилилага өгсөн нь удахгүй олны хүртээл болох ажээ.
Н.Мөнхжин