“Эрчим” талбайдаа БНСУ-ын “04:25” багийг хүлээн авч тоглоно
Азийн Хөлбөмбөгийн Холбооны “AFC Cup” тэмцээнд оролцож буй үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб лхагва гаригийн 16:00 цагт “04 сарын 25” багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийнэ. Тэмцээний “I хэсэг”-т багтсан манай лигийн аваргууд эхний тоглолтоо өнгөрөгч гуравдугаар сарын 14-ны өдөр “04 сарын 25” клубийн талбайд хийж, 6:0-ээр хожигдсон.
Мөн хэсгийн нөгөө нэг баг болох “Кигванча”-д нутагтаа 2:0-ээр хожигдсон ч үлдсэн хоёр тоглолтод хожвол дараагийн шатанд шалгарах болж бүрдээд байгаа юм. Учир нь хойд Солонгосын “Кигванча”, “04 сарын 25” багууд хоорондоо хийсэн хоёр тоглолтдоо 1:1, 2:2-оор тэнцсэнээр тав таван оноотой болсон.
Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Эрчим” клуб үлдсэн хоёр тоглолтдоо хожвол зургаан оноотой болж, “AFC Cup” тэмцээний “I хэсэг”-ийг тэргүүлэх эрхтэй болно.
olloo.mn