О.Бум-Ялагчид өгсөн дунд хуруу

Төрийн ордонд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга удирдлагын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монголын социал демократ намын нарийн бичгийн дарга Н.Энхзаяа “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт намуудыг оруулж байгаа бол 24 намтай гэдгээ саначхаарай. Та нарыг даган баясахаар хүмүүсийг оруулчхаад дараа нь бүх намуудыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо гэж ярих юм бол гараад ирж байгаа өөрчлөлтийг чинь бүгд л эсэргүүцнэ” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Энэ үеэр Монголын ногоон намын дарга О. Бум-Ялагч “Та нарын үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байдаг юм. Дуугүй бай. Та нар улс орны ийм байдалд оруулсан” хэмээн яриаг нь таслав. Үүнд нь дургүйцсэн Монголын социал демократ намын нарийн бичгийн дарга Н.Энхзаяа түүний өмнөөс дунд хуруу гаргаж эсэргүүцлээ илэрхийллээ.

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button