Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевтай уулзав
БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 14-15-ны өдрүүдэд болсон “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоод ирсэн.
Тэрбээр уг хурлын хоёр дахь өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри болон Этиопийн Ерөнхий сайд Хайлемариам Десалень нартай ажил хэргийн уулзалт хийж, харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.